Миний зохиол
2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн АватарТэр нэгэн хүү өглөө болгон хичээлдээ явахдаа манай байшингийн хажуу талын замаар өнгөрдөг байлаа. Нэрийг нь мэдэхгүй тэр жаал миний нүдэнд бусад хүмүүсээс илүү өөр харагддаг . Саравчтай саарал малгай, цахилгаантай жирийн цамц, жинсэн өмд, байнга кет өмсдөг нь их сонин.
Би тэгэхэд гэртээ өвчтэй хэвтдэг байлаа. Миний онош тодорхой байсан юм. Энэ бол намайг хүссэн дураараа явж, гүйж болохгүй хөлд тээглэсэн зангуу мэтийн зүйл байлаа. Намайг өглөө сэрэхэд аав, ээж 2 ажилдаа явсан, цайгаа уух гэж гал тогоо руу очихоор эгч коридорт тааран намайг үнсээд хичээлдээ явдаг байв. Хичээлээсээ чөлөө аваад 2 сар болсон бөгөөд одоо сургуулиа санаж, хүүхдүүдийн дунд орон инээж явахыг хүсдэг боллоо. Тэр хүү шиг ганцаараа биеэ дааж, хүмүүстэй харилцаж, чөлөөтэй агаар амьсгалан гүйхийг бас тэр хүүтэй танилцахыг хүснэ. Тэгээд шийдсэн юм, бусадтай харилцахаар...
Оройн хоолон дээр гэр бүлийнхэндээ хоолойгоо засан байж хэллээ. – би сургуульд ахин сурмаар байна. Ахин найз нартаа болж хамт тогломоор байна гэлээ. – хүү минь хэрэггүй чи энэ байдлаар сургуульд сурч чадахгүй, банди нарт дээрэлхүүлж хөлөө эвдэлэхийг хүсээ юу гэлээ. – хэдий тийм байлаач би энэ байшинд өдөржин ганцаар байж тэвчихгүй нь. Энэ байшингийн цаана хүмүүс шинийг хийн, хүсэл мөрөөдлөө биелүүлж, минут болгон хөдөлж байхад яагаад би болдоггүй юм. Би ч гэсэн ТЭДЭНТЭЙ АДИЛ ааваа, би шилдэг эмч болж өөр шигээ золгүй хүмүүст, бас тэдний ар гэрийнхэнд тусламаар байна.. хэмээн дуу нь цаашаа орсоор эргэн хараад робот хөлөө зөөсөөр өрөө рүүгээ явав.
Анар өрөөндөө ороод өөртөө яагаад яагаад гэсэн асуултуулыг асуусаар байв. Яагаад энэ амьдралд хүмүүс өвддөг юм болоо, хэрвээ би тэр хүүхэд байсан бол, хүмүүс нэгнийгээ ялгалгүй харьцдаг байсан бол гэгчлэн бодсоор харанхуй өрөөндөө өглөөг болгожээ.
Харин манай зохиолд дурдагдах нөгөө дүр, Анарыг гэрийнхэндээ шийдвэрээ хэлэх үед 2 найзтайгаа гэр рүүгээ харьж явлаа. Гэртээ ороход нь ээж нь ширээн дээрээ хоёр аяга хоолтой угтдаг байв. Тэрээр 17 жилийн турш ээжтэйгээ амьдарсан бөгөөд одоо л нэг ээж нь сэтгэлдээ таарсан хүнтэйгээ учирч байгаа аж. Гэвч өөрийнх нь хүүхэд болох Маргадад энэ бүхнийг хүлээн авахад одоохондоо хэцүү байгаа бололтой.
Маргадад төрсөн цагаасаа авхуулаад түүний гэр бүл гэсэн ойлголтонд нь аав гэж байдаггүй байлаа. Зөвхөн ээжтэйгээ л хамт байсаар ирсэн бөгөөд бусадтай тийм нийтэч биш, ээжтэйгээ ч илэн далангүй харьцдаггүй түүнд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл ч үгүй чухам өдөр болгоныг л яаж, хурдан өнгөрүүлэх вэ гэсэн бодолтой явдаг нэгэн юм. Харин өрөөнийнх нь тавиур дээрх хуучин шинэ олон өнгийн хавтастай номнууд түүнийг энэ ганцаардлаас аварна. Тэдгээр номнууд Маргадыг дагуулан үзэсгэлэнт сайхан газар, өөр хаана ч байхгүй бүхий л ертөнцөөр аялан явах бөлгөө. Ийн явахдаа тэрээр энэ хорвоогоос холдон холдон явсаар л, түүний анд ганц хуудсыг нь эргүүлэн унших номнууд гэдгийг мэдэрсээр байсан.
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 341
Миний наран
2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн АватарМиний наран. Энэ шүлгийг нэгэн гишүүнийхээ хүсэлтээр оруулав. Хайрандаа шатаж байсан андын минь захидал болой.. Дэлгэрэнгүй»
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 340
Миний бичиж буй бяцхан зохиол
2011 оны 03-р сарын 28 Нийтэлсэн АватарЕр нь бол энэ анхных нь, тэгээд уншиж үзээд санал шүүмжлэлээ үлдээгээрэй. Дэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 729
Зам гарах алганы хонхорхой хазахаас хэцүү юм биш үү
2010 оны 12-р сарын 15 Нийтэлсэн АватарБлогшрол, Бодлогшрол эхлэх шив.... Дэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 515
Эрхэм анд Блог чамдаа
2010 оны 11-р сарын 23 Нийтэлсэн Аватарнэг тийм сайхан үг сонсмоор...байна Дэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 364
ААВ.. гэж ямар үгийн бэ?
2010 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Аватармэдэхгүй ээ бичээд байсан бодол санаа минь дэс дарааллаа алдчихаж.... Дэлгэрэнгүй»
9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1063
Яаралтай тусламж үзүүлэх аргыг АНУ-чууд өөрчилсөн гэнэ
2010 оны 11-р сарын 13 Нийтэлсэн АватарБид нар саяхан энэ аргыг ABC гэж үзээд байлаа, одоо дарааллыг нь өөрчилж сурах шаардлага гарах нь Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 788
Аз Жаргал Тийм Үнэтэй олдох уу?
2010 оны 10-р сарын 07 Нийтэлсэн АватарСалхи оруулсангүй удлаааа. Ганц нэг нүх гаргадаг юм уу... Дэлгэрэнгүй»
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 591
Хариуцлага, Хариуцлага
2010 оны 05-р сарын 18 Нийтэлсэн АватарӨөрийн хариуцлагыг ухамсарлах ину Дэлгэрэнгүй»
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 282
1сар болохнээээээ
2010 оны 05-р сарын 17 Нийтэлсэн Аватар1 сар болохнэээ цаана чинн Дэлгэрэнгүй»
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 254
Блогдоо зориулж
2010 оны 05-р сарын 17 Нийтэлсэн Аватар3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 272
Тэр юу вэ? Таагаарай хүмүүсээ..
2010 оны 05-р сарын 17 Нийтэлсэн АватарӨнгөрсөн, одоо, ирээдүйн аль ч орны хар цагаан
хүмүүс түүнийг орчуулгагүйгээр ойлгож хэрэглэж чадна Дэлгэрэнгүй»
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 646
Дурлал/Зөвхөн эрчүүдэд гэнээ/
2010 оны 05-р сарын 13 Нийтэлсэн АватарЮм бодуулхаар л өгүүллэг байна, уншаад таалагдхаар нь тавимар санагдааад...
Бодлоо хуваалцаараа хүмүүсээ
Дэлгэрэнгүй»9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1032
АМЬДАРЛЫН ТУРШИД БЭЛЭГЛЭХ 100 БЭЛЭГ
2010 оны 05-р сарын 13 Нийтэлсэн АватарЭНЭ БИЧЛЭГ НАДАД ИХ ТААЛАГДСАН. Тийм болохоор оруулчлааанх уншихад их гоё санагдсан, энд байгаа зарим зүйлийг би бас хүмүүст бэлэглэдэг юм байна лээ. ХАРИН ТА...
Дэлгэрэнгүй»
Дэлгэрэнгүй»
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 719
Миний Эссэ
2010 оны 05-р сарын 01 Нийтэлсэн АватарБи гэдэг бие хүнийхээ талаар Анх бодсон бодлуудаа цаасан дээр буулгасан нь
Дэлгэрэнгүй»
Дэлгэрэнгүй»
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 617